ХУДАЛДАН АВАЛТЫН ХЭЛТЭС

Худалдан авалтын хэлтэс нь уурхайн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын төлөө Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Компанийн бодлого болон Олон улсын стандарт, журмуудад нийцүүлэн худалдан авалт хийх, гэрээ, хэлцлүүдийг боловсруулах, компанид үр ашигтай байдлаар ханган нийлүүлэх, улмаар уурхайн үйл ажиллагааг зогсолтгүй явуулахад сэлбэг хэрэгсэл, хэрэгцээт бараа материалыг бэлэн байлгахад оршино.

Тус хэлтэс нь Компанийн бүхий л үйл ажиллагааг дэмжих ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлага бөгөөд бизнесийн худалдан авалт, компаниудтай хэлцэл хийн гэрээ байгуулах, тээвэр зохицуулалт, хадгалалтын шаардлагыг бүхэлд нь хариуцан ажилладаг. Уурхайн тасралтгүй үйл ажиллагаа нь хангамжийн үйлчилгээнээс шууд хамааралтай байдаг.

Агуулахад хадгалагдаж буй бараа материал, сэлбэг хэрэгслийн нэр, төрөл, үйлдвэрлэгчээс олгодог эдийн дугаар, агуулахын дугаар, хэмжих нэгж, хэрэглээний давтамж, үнэ, хэрэглэгдэх тоног төхөөрөмж, агуулах дахь байрлал зэрэг чухал мэдээллүүдийг нь компаний нэгдсэн системийг удирдан зохион байгуулдаг.

Овоот Толгой уурхайд байрлах олон улсын стандартын Бараа материал-сэлбэгийн агуулах болон Шатахууны агуулах-түгээх станцтай. Мөн уурхайд байрлах үндсэн агуулахаас гадна Улаанбаатар хотод сэлбэг, материал хүлээн авч уурхай руу илгээх үүрэг бүхий Транзит агуулахаас уурхайн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, бараа материалыг аюулгүй, үр ашигтай тээвэрлэх, хадгалах болон хэрэглэгчид түгээх ажлыг гүйцэтгэж байна.

Худалдан авалтын хэлтэс нь дор дурдсан үндсэн багуудаас бүрдэнэ. Үүнд:

  • Худалдан авалтын баг
  • Гэрээний баг
  • Агуулах хадгалалтын баг
  • Шатах тослох материалын агуулах-түгээлтийн баг
  • Дотоод болон гадаад тээвэр зохицуулалт

Тус хэлтэс өнөөдөр 14 ажилтантай бөгөөд үйл ажиллагаагаа амжилттайгаар гүйцэтгэж яваа мэргэшсэн хамт олон юм.