Бидний тухай

Саусгоби Ресурс Лимитед (Саусгоби) нь Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржид (TSX: SGQ, HK: 1878) бүртгэлтэй нэгдсэн нүүрс нийлүүлэгч компани бөгөөд Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахын тулд төрөлжсөн бизнес эрхлэгч томоохон групп компани болох зорилт тавин ажилладаг.

Саусгоби компани нь стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эзэмшдэг бөгөөд үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах гэсэн шат дамжлага бүхий үйл ажиллагааг өөрсдөө гүйцэтгэх хүчин чадалтай. Бидний хамгийн том Овоот Толгой нүүрсний уурхай нь БНХАУ-тай хамгийн ойр оршдог нүүрсний уурхай бөгөөд Монгол-Хятадын хилээс хойш 46 км зайд байрладаг тул төмөр замын сүлжээгээр дамжуулан нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлэх боломжтой. Мөн бид Монгол Улсын Өмнөговь аймагт орших коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний ордуудад хайгуул болон ашиглалтын лиценз эзэмшдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Саусгоби компани нь Хятад болон Монгол Улсыг нэгтгэсэн өвөрмөц нэг томоохон групп компани бөгөөд үндсэн гол хувьцаа эзэмшигчид нь Хятад Улсын төрийн өмчит China Cinda Asset Management Corporation Limited болон China Investment Corporation. Тус компани нь Монголд үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй Монгол улс дахь уул уурхайн шилдэг компани, шилдэг аж ахуйн нэгж бөгөөд 2007 оноос хойш Монгол Улсын төр болон хувийн хэвшлийн олон шагнал хүртсэн билээ. Шагналын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Хятад Монгол Улсыг холбосон гүүр болох Саусгоби компани нь Хятад Улсын “Нэг бүс-Нэг зам” бодлого болон Монгол Улсын “Торгоны зам” хөтөлбөрийн хүрээнд байгалийн нөөц баялаг эрчим хүч болон дэд бүтцийн чиглэлээр бизнесийн хувьд тун ашигтай байгуулагдан ажиллаж байгаа компани.